Edit Content

About Us

We must explain to you how all seds this mistakens idea off denouncing pleasures and praising pain was born and I will give you a completed accounts off the system and expound.

Contact Us

 О.Алтангэрэл: Олон талт чадвар бол өвөрхангайнхны онцлог

Сэтгүүлч: Д.Пүрэвсүрэн

2020 оны сонгуулийн багт нь орж явсны хувьд түүнийг өнгөрсөн хугацаанд Өвөрхангайн хэдэн сумын дунд жим гартал явж, завсаргүй ажилласныг нь мэдэх юм. Тэгээд ч дарга, сайд шиг иргэдтэй индэр дээрээс биш ахуй дунд нь уулзаж, ярилцдаг учраас асуудлаа мэднэ, тэр дагуу ажил хэргээ явуулна, тэр нь хүндээ шууд хүрнэ гэсэн зарчимтай ажиллаж иржээ. Энэ талаар түүнтэй товч ярилцлаа.

2020 оны сонгуулийн дүн зарлагдах тэр мөчид ялсан тал ялалтандаа ханасан бол таны хувьд илүү хариуцлагатай ажиллах дахин сэргэлт авсан мэт харагдсан. Тэр ч утгаараа өнгөрсөн 4 жил олон салбарт хүрч ажиллажээ. Эндээс хамгийн онцлог ажлаасаа нэрлээч гэвэл алийг нь дурдах вэ?

– Би 2020 оны сонгуулийн маргааш мэдэгдэл хийж, нутаг орныхоо төлөө илүү олон зүйлийг хийх эхлэл боллоо гэж хэлж байсан. Тэр дагуу тухайн жилийн намраас боловсролын чиглэлээр ажлууд хийгээд эхэлсэн. Тухайн үед ковидын хөл хорио чангарч, хичээл завсарлаж байсантай холбоотойгоор Өвөрхангай аймгийн сурагчдын дунд онлайн сургалтууд явуулж, мөн дараа жилийн хавар нь онлайн давтлагын хичээл зохион байгуулсан. Цар тахалтай холбоотойгоор хүмүүнлэгийн чиглэлээр ажлууд нэлээд хийсэн. Ер нь өнгөрсөн хугацаанд нутаг орон руугаа чиглэсэн ажил тогтмол хийж байсан учраас тэрийг нь гэж онцлоход бэрх. Тэр дундаасаа Өвөрхангайн ирээдүй болсон хүүхдүүд рүү чиглэсэн ажлуудаа хамгийн түрүүнд эрэмбэлнэ.

Хүмүүс асуудаг л даа. Чи ямар заваараа судалгаа хийгээд, кино бичээд, улс төр хийгээд, талбай дээр очиж жагсаад яваа юм бэ гэж. Хүн өөрийн чадах зүйлээ боломжит цаг хугацаандаа хийж л байх ёстой. Карьерийнхаа хувьд би ид үедээ явж байна гэж боддог. Энэ хавар эрдмийн зэргээ хамгаална. Судалгааны ажлаа ч цаашид үргэлжлүүлнэ. Улс төрийн тэмцлээ ч хийнэ, Уран бүтээлийн ажлаа ч орхихгүй ээ.

УИХ-ын гишүүний хувиар ажиллах, хувь улстөрчийн үүднээс ажиллах хоёр мэдээж их ялгаа бий байх?

– Олон ялгаа бий л дээ. УИХ-ын гишүүдийн хувьд тойрогтоо зарцуулах олон зуун сая төгрөгийн төсөв байдаг. Бусад хангамж гэх мэт олон ялгаа гарна. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаа хэн нэгний хандив, тусламжаар биш өөрийн хүчээр хийж ирснээ бардмаар хэлнэ. Нэг л хэцүү зүйл байдаг. Жишээ нь, би аль нэг чиглэлээр юм хийе гэхээр орон нутагт улстөржилт маш том саад болж байсан. Жишээ нь эрүүл мэндийн үзлэг үйлчилгээг орон нутагт явуулахад үзлэгт оролцсон эмч нарыг маань цаанаас нь дарамталдаг. УИХ-ын гишүүн орон нутагт очиход төрийн алба тэр чигээрээ зүтгэдэг бол биднийг ажил зохион байгуулахад садаа болох зүйл их байдаг. Гэхдээ орон нутгийнхан бидний зохион байгуулж байгаа арга хэмжээнд хүчээр биш хүслээрээ оролцдог. Багш нар, эмч нар, малчид, ахмадууд гэх мэт Өвөрхангай аймгийг нуруун дээрээ авч яваа бүх хүн зохион байгуулсан үйл ажиллагаа болгоныг дэмжиж байсан. Тэр байтугай, хүүхэд багачууд хүртэл аливаа сурагчдад зориулсан арга хэмжээ зохион байгуулахад идэвхтэй оролцож байсан. Тиймээс төрийн мөнгөөр хийж байгаа ажлын дэргэд олон түмнийхээ хүчээр хийж байгаа миний ажил санхүүгийн хэмжээгээрээ бага байж болох ч оролцсон оролцоо, хийсэн ажлаараа хамаагүй их. Олон хүний хүч, итгэл сэтгэлээр энэ ажлуудыг хийсэн.

Дөрвөн жилийн өмнө бодож төлөвлөсөн ажил хэр үр дүнд хүрсэн гэж харж байна вэ?

– Өнгөрсөн хугацаанд надад итгэж, санал өгсөн хүмүүсийн ачийг хариулж, нутаг орныхоо төлөө ажиллана гэж бодсоноосоо ихийг хийж, их ч явсан байна лээ. Нэг суманд гэхэд би хамгийн багадаа 10 орчим удаа очсон байна. Заримд нь түүнээс ч олон удаа очсон байна. Иргэдийн төлөөлөлтэй уулзаж, ялангуяа хөдөө орон нутагт тулгарч байгаа асуудал юу байна вэ гэдгийг илүү сайн ойлгосон.

Тэр үед ингэж их явж, ийм олон ажил амжуулна гэж бодоогүй, өөрийнхөө хүлээлтээс илүү хийсэн гэж бодож байна. Орон нутагт тулгардаг нийтлэг асуудал нь юу байна вэ?

– Асуудал олон байна. Ахмадуудын хувьд тэтгэвэр тэтгэмжийн асуудал байхад хүүхэд багачуудын хувьд чанартай боловсролын асуудал байна. Хаа очиж манай аймаг маш сайн бэлтгэгдсэн боловсон хүчинтэй, багш нар сайтай. Түүндээ л боловсролын систем нь яваад байдаг болохоос биш эргээд багш нарынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хөгжилд нь хөрөнгө оруулах тал дээр учир дутагдалтай байгаа. Малчдын хувьд олон жилийн турш шийдэгдэхгүй байгаа асуудал бол малын гаралтай түүхий эдийн үнэ зах зээлийн үнэлгээндээ нийцэхгүй явсаар ирсэн. Өвөрхангай аймаг нийслэлтэй харьцангуй ойрхон. Арвайхээр, Хархорин хот бол Дархан, Эрдэнэтийн дайтай хөгжих боломжтой, энэ нөхцөл хангагдахгүй байна. Гэрэлтүүлэг, дэд бүтэц гэх мэт сум болгонд өөрийн асуудал байна. Нийтлэгээрээ аймгийн хэмжээнд хамгийн анхаарах асуудал бол иргэдийн амьдралын чанар байна. Төрийн үйлчилгээ, баялгийн хуваарилалт иргэддээ тэгш очиж байна уу, үгүй юу. Төрийн дээд төвшинд нүүрлэсэн энэ их хулгай орон нутгийн иргэдэд яаж тусаж байна вэ. Манай улс сүүлийн 3 жил түүхэнд байхгүй их нүүрс экспортолж байна. Энэ яагаад манай аймгийнханд ирж наалдахгүй байна. 2023 оны хайгуулын үр дүнгээр Баянтээгийн уурхай ижил төрлийн ордуудаасаа хамгийн гүний нүүрстэй уурхай нь тогтоогдсон. БНХАУ-ын компанитай гэрээ байгуулаад өдөр шөнөгүй нүүрс зөөж байна. Энэ яагаад ард иргэдийн амьдралд аятайхан сайхнаар нөлөөлөхгүй байна. Энэ мэт орон нутагт асуудал дэндүү ужгирсан, удсан байна. Шийдэл тал дээр юм хийхгүй байна.

Таны хувь хүний хувьд хэр өөрчлөлт гарав?

–  Мэргэжлийн хувьд эрдэм шинжилгээний хоёр ч чиглэлээр докторын ажил бичээд дуусаж байна. Авилгын чиглэлээр 5 том цуврал судалгааг хийж дуусгалаа. Үүнийгээ хэвлүүлэх гэж байна. Төлбөрийн чадваргүй нэлээд олон хүнд хууль зүйн туслалцаа үзүүллээ. Уран бүтээлчийн хувьд Монголын кинонуудаас хамгийн анх таван тивийн кино наадмуудад шалгарч, 13 кино наадмаас шагнал авсан, Европын А зэрэглэлийн 2 кино наадам, Азийн олон кино наадамд тэргүүн байр эзэлсэн “Трио” гэдэг уран сайхны киноны зохиолч, продьюсерээр ажиллаж, багын найз Д.Баттөмөрийн хамт тив дэлхийд хүрсэн амжилт гаргалаа. Нийгмийн хариуцлагын хүрээнд “Алтангэрэл” сангийн шугамаар үйл ажиллагаагаа тогтвортой явуулсаар ирсэн.

Хуульч, судлаач, кино зохиолч гээд энэ олон өөр салбарт яаж зэрэгцэн ажиллаад байна вэ?

– Хүмүүс асуудаг л даа. Чи ямар заваараа судалгаа хийгээд, кино бичээд, улс төр хийгээд, талбай дээр очиж жагсаад яваа юм бэ гэж. Хүн өөрийн чадах зүйлээ боломжит цаг хугацаандаа хийж л байх ёстой. Карьерийнхаа хувьд би ид үедээ явж байна гэж боддог. Энэ хавар эрдмийн зэргээ хамгаална. Судалгааны ажлаа ч цаашид үргэлжлүүлнэ. Улс төрийн тэмцлээ ч хийнэ, Уран бүтээлийн ажлаа ч орхихгүй ээ.

Өвөрхангайгаас төрөн гарсан оюуны чадамжтай хүмүүст олон талт чанар түгээмэл байдаг. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү гэж сайхан хүн байлаа. Түүний “Толин хул” дууг монгол хүн бүр наадам болохоор дуулдаг, наадмын сүлд дуу болсон. МАН-ын төрийн түшээ Д.Лүндээжанцан гуайн бичсэн “Арвайхээрийн хавар” дууг бүгд мэддэг байх жишээтэй. Ер нь төв халхын голомт Өндөр гэгээн Занабазарын нутгийнханд заяасан оюуны үзүүр юм болов уу. Үүнийгээ хөгжүүлж, түгээж явах нь энэ нутгаас төрж гарсан хүмүүсийн үүрэг юм болов уу гэж боддог.