Edit Content

About Us

We must explain to you how all seds this mistakens idea off denouncing pleasures and praising pain was born and I will give you a completed accounts off the system and expound.

Contact Us

 О.АЛТАНГЭРЭЛИЙН ЗОХИОЛ “ТРИО” УСК ОЛОН УЛСАД ГАРАВ

2023 онд Монголын кино урлагийн салбараас дотоод төдийгүй гадаадын үзэгчдийн анхаарлыг татсан нэгэн уран бүтээл мэндэлсэн нь “Трио” уран сайхны кино. Энэхүү бүтээл дэлхийн 5 тивээс 10 гаруй кино фестивальд шалгарсан, “Мөнгөн мод 2022” наадмын кино урлагийн Шилдэг бүтээлээр шалгарсан амжилт үзүүлээд байгаа юм.

“Трио” уран сайхны киноны зохиолч О.Алтангэрэл хэлэхдээ, “Энэ кино манай өвөрхангайнхны кино гэж ойлгож болно. Багын найз Д.Баттөмөрийн маань анхны найруулсан, миний анхны бичсэн кино зохиол. Дээр нь манай киноны туслах дүр, зураг, хөгжим гээд олон зүйлд өвөрхангайн уран бүтээлчид оролцсон, Өвөрхангайн бүтээл юм” хэмээн тодотгосон. Олон улсаас шагналын хур буулгасан энэхүү бүтээлийг “Алтангэрэл сан”-гаас Өвөрхангай аймгийн ихэнх сумын иргэдэд үнэ төлбөргүй үзэж толилуулсан юм.