Edit Content

About Us

We must explain to you how all seds this mistakens idea off denouncing pleasures and praising pain was born and I will give you a completed accounts off the system and expound.

Contact Us

 ХУУЛЬ ЗҮЙ

Оюунсайханы Алтангэрэл хуульч мэргэжилтэй. Хууль зүйн салбарт 24 дэх жилдээ ажиллаж байна. Хууль зүйн ухааны Магистр, Докторант, Олон улсын харилцаа-нийтийн удирдлагын Магистр, Докторант.

Алтангэрэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт Сургалтын офицероор ажлын гараагаа эхэлсэн ба Шүүхийн ёс зүйн хорооны дарга, Хууль зүйн яамны газрын дарга, Ардчилал судлалын хүрээлэнгийн захирал зэрэг албан тушаал хашиж байсан.

Хууль зүйн шинжлэх ухааны чиглэлээр 20 гаруй ном, гарын авлага, эрдэм шинжилгээний бүтээлийг бие даан болон хамтран туурвисан.

Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх бүтцийг Монгол Улсад анх удаа бий болгоход гар бие оролцож, амжилттай хэрэгжүүлсэн.  

Авлигын чиглэлээрх 10 жилийн судалгаа шинжилгээндээ үндэслэж Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төсөл боловсруулсан.

“Алтангэрэл сан”-гийн тэргүүн.

            1.         Боловсрол

Дипломын боловсрол

1998 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нэгдүгээр арван жилийн дунд сургуулийг онц дүнтэйгээр төгссөн.
1998-2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж бакалаврын зэрэг
2017 онд МУИС-ийн Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургуульд нийтийн удирдлагын магистр
2017 онд ХСИС-д хууль зүйн магистрийн зэрэг хамгаалсан
2017 оноос МУИС, ДХИС-ийн докторант

Сертификаттай сургалтууд:

Эвлэрүүлэн зуучлал – Япон Улс
Аюулгүй байдал, хуяглан хүргэлт – Бүгд Найрамдах Польш Улс

Төлбөрийн чадваргүй иргэдийн хууль зүйн туслалцаа – Малайз Улс
Англи хэл – Бүгд Найрамдах Энэтхэг Улс
Компанийн засаглал – Монгол Улс

2.         Хөдөлмөр эрхлэлт

Дадлагажигчаар

2001-2002 Ерөнхийлөгчийн тамгын газар
2002-2003 Сүхбаатар дүүргийн шүүх

Үндсэн ажилтнаар

2003-2006 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт сургалтын офицер
2006-2007 МӨХ-ны сургалтын хорооны дарга
2007-2009 Иргэний эрх зүйн туслалцаа үзүүлэх, эвлэрүүлэн зуучлах төвийн тэргүүн
2009-2012 Хуулийн фирмийн захирал
2012-2014 Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
2013-2015 Шүүхийн ёс зүйн хорооны дарга
2016-2018 Иргэний хамгаалалт хууль зүйн туслалцаа үзүүлэх төвийн тэргүүн
2018-2020 Ардчилсан намын хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга
2020 оноос Ардчилал судлалын хүрээлэнгийн захирал
2023 оноос Ардчилсан намын дэд дарга

3.         Туршлага, амжилтууд

– Шийдвэр гүйцэтгэгчийн анхны гарын авлагыг санаачлан бүтээж, хэвлүүлсэн

– Эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааг Монгол Улсад нэвтрүүлэхэд манлайлан оролцож анхны зуучлалыг амжилттай удирдан явуулж байсан

– Эрүү, иргэн, захиргааны олны анхаарлыг татсан хэргүүд дээр өмгөөлөгчийн хувьд оролцож үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж байсан. (7 дугаар сарын 1-н, хадгаламж зээлийн хоршоо,  хүний наймаа, ашигт малтмалын нөөц ашигласны татвар, гэнэтийн ашгийн албан татварын тухай хууль гэх мэт)

– Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх бүтэц бий болгож, амжилттай хэрэгжүүлсэн

– Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон шүүхийн шинэтгэлийн хүрээнд батлагдсан багц хуулиудыг хэрэгжүүлэх ажиллагааг амжилттай удирдаж зохион байгуулсан

– Хууль зүйн сурталчилгааны чиглэлээр USAID-ийн тусламжтайгаар зурагт хуудас хэвлүүлэн, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр видео шторк хийн иргэдэд хүргэж байсан

– 2016 онд Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж Ховд, Увс аймгуудад судалгаа хийсэн. 2019 оны нэмэлт, өөрчлөлт батлагдахад саналаа бичгээр гаргаж тусгуулж байсан

– Пробоно буюу төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулан Монгол Улсын нөхцөлд хэрэгжих боломжтой загварыг боловсруулж нэвтрүүлсэн.

– Хоёр мянга орчим иргэнд хууль зүйн үнэ төлбөргүй туслалцаа үзүүлсэн

4.         Хууль зүйн шинжлэх ухааны чиглэлээр хийсэн судалгааны ажил, бүтээл

Судалгааны ажил

2003 “Кибер эрх зүй” (cyberspace law) бакалаврын дипломны ажил
2017 “Хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаан дахь парламентийн хяналт” магистрын ажил
2019 “Хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаан дахь парламентийн хяналт” докторын диссертаци

Бүтээл

2004 “Шийдвэр гүйцэтгэгчийн ном” гарын авлага, хамтран зохиогч
2005 “Хорих байгууллага дахь хүний эрх” гарын авлага, хамтран зохиогч
2008 “Хүүхэд ба хууль ёс” гарын авлага, хамтран зохиогч
2016 “Төрийн албаны хууль эрх зүйн зарим асуудал” хамтран зохиогч
2017 “Төрийн албан хаагчдын ширээний ном” хамтран зохиогч
2019 “Нийтлэл, эсээ” олон нийтийн эрх зүйн боловсролд зориулсан бүтээл
2021 “Авилгатай тэмцэх стратеги” бодлогын баримт бичиг

Эрдэм шинжилгээний өгүүлэл

“Танхайг тандахуй” Хууль дээдлэх ёс сэтгүүл
“Тагнуулын ажиллагаанд парламентаас тавих хяналт” Хууль сахиулахуй сэтгүүл