Edit Content

About Us

We must explain to you how all seds this mistakens idea off denouncing pleasures and praising pain was born and I will give you a completed accounts off the system and expound.

Contact Us

 УЛС ТӨР

2009 онд Ардчилсан намд элссэн.

2018 онд Ардчилсан намын хууль зүйн асуудал хариуцсан Нарийн бичгийн даргаар томилогдсон.

2020 оны УИХ-ын сонгуульд төрөлх нутаг Өвөрхангай аймагтаа нэр дэвшиж, 18 мянга орчим сонгогчийн итгэлийг хүлээж 4 дүгээрт жагссан.

2023 оноос Ардчилсан намын дэд даргаар ажиллаж байна.

Хуульч О.Алтангэрэл өнгөрсөн жилүүдэд эрх баригчдын алдаатай бодлого, ард түмний эрх ашигт харшилсан, хууль бус шийдвэрүүдийн эсрэг тэмцлүүдэд оролцсоор ирсэн. Тухайлбал, 2021 онд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарын толгойлсон улс төрийн тэмцэлд Сүхбаатарын талбайд суулт зарлан хамт оролцсон. Мөн нүүрсний хулгайн жагсаалд жагсагчдын хуулийн зөвлөхөөр ажилласнаас гадна Улсын дээд шүүхийн хууль бус үйл ажиллагааг эсэргүүцэн жагсаал хийж, шаардлага хүргүүлсэн гээд дурдвал тэрээр шударга тэмцэл бүхний дуу хоолой болсоор ирсэн байна.

Түүний улс төрийн алсын хараа “Монгол Улсын хууль тогтоох байгууллагад хууль ёсыг чанд сахиулах”.