Edit Content

About Us

We must explain to you how all seds this mistakens idea off denouncing pleasures and praising pain was born and I will give you a completed accounts off the system and expound.

Contact Us

 УРАН БҮТЭЭЛ
  • О.Алтангэрэлийн анхны кино зохиол болох “Трио” нь уран сайхны кино болж, дэлхийн таван тивийн кино наадмуудаас 22 төрөлд шагнал хүртээд байна. Олон улсаас шагналын хур буулгасан энэхүү бүтээлийг “Алтангэрэл сан”-гаас Өвөрхангай аймгийн ихэнх сумын иргэдэд үнэ төлбөргүй толилуулсан байна.
  • Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг хоёртой хамтран хоёр ч дууны уран бүтээл бичсэн ба тэдний уран бүтээлийн тоглолтыг Өвөрхангай аймгийн бүх сумдад хамтран зохион байгуулжээ. Түүнчлэн нутгийнхандаа зориулж 2023 онд “Дэлгэр зун”, “Налгар намар” урлаг, спортын цогц арга хэмжээ зохион байгуулсан нь олон нийтийн талархлыг хүлээсэн байна.  
  • Пянз цуглуулах хоббитой ба Монгол Улсад болон дэлхийд ховорт тооцогддог пянз, пянз тоглуулагч, хуучны магнитофон зэрэг цуглуулга арвинтай аж.
  • О.Алтангэрэл хууль эрх зүй, авлигатай тэмцэх чиглэлээр 20 гаруй ном, гарын авлага, эрдэм шинжилгээний бүтээл туурвиснаас гадна уран зохиолд сонирхол дүүрэн нэгэн. Уг сонирхлынхоо хүрээнд адал явдалт, зөгнөлт зохиол бичсэн ба өдгөө нэгдүгээр дэвтрийн хэвлэлийн ажил үргэлжилж байна.  
  • “Алтангэрэл сан”-гаас Өвөрхангай аймгийн сурагчдын дунд “Миний сайхан нутаг” гар зураг болон гэрэл зургийн уралдаан, “Миний мэдэх багш” эсээ бичлэгийн уралдааныг  зохион байгуулсаар уламжлал болжээ.